• Иранд үзүүлэх АНУ-ын дарамт шахалт бүтэлгүйтсэн гэлээ

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоол дахь “хориг арга хэмжээг шуурхай сэргээх” механизмын дагуу, 2015 онд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө НҮБ-аас Иранд хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээг Гринвичийн цагаар 20-ны өдрийн 0:00 цагаас албан ёсоор сэргээсэн гэдгээ мэдэгдлээ.
    АНУ ойрын хэдэн хоногт шинэ хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээ зарлах бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд хэрэв холбогдох хориг арга хэмжээг дагаж мөрдөөгүй тохиолдолд “үр дагавартай” хэмээжээ. Үүнтэй холбогдуулан Ираны Ерөнхийлөгч Роухани өчигдөр “Америкийн Иранд үзүүлэх хатуу дарамт шахалт ялагдалтай тулгарсан бөгөөд Иран АНУ-ын дээрэлхэх үзэлд хэзээ ч буулт хийхгүй” гэж мэдэгджээ.

    Ираны Ерөнхийлөгч Роухани “АНУ-ын Иранд авч буй хууль эрх зүй, улс төрийн салбарт тавьсан хүчтэй шахалт нь үр дүнд хүрээгүй. Харин эсрэгээрээ АНУ урьд өмнө байгаагүй ганцаардмал байдалд орсон. Хэрэв АНУ дээрэлхэх буюу хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бол Иран шийдвэртэй эсрэг арга хэмжээ авах болно. АНУ-д Иран хэзээ ч буулт хийхгүй бөгөөд энэ удаа ч буулт хийхгүй. Ирантай харьцах цорын ганц арга бол Ираны эрх ашгийг хүндэтгэх явдал юм” гэжээ.

    Тэрбээр Хятад, Орос зэрэг орнуудыг багтаасан Аюулгүйн зөвлөлийн олонх гишүүн орнууд АНУ-ын хууль бус, үндэслэлгүй шаардлагыг хүлээн авахаас татгалзсанд баярлаж байгаагаа бас илэрхийлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ