• ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ариутгагч зэрэг гурван хүнд ТАВАН сая төгрөгийн урамшуулал олголоо

    2020-09-21

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яам болон яамны харьяа байгууллагуудад ажиллаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгөв.

    Мөн энэ үеэр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, халдварын голомтот ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ариутгагч нарын гурван хүнд тус бүр таван сая төгрөгийн урамшуулал олгох батламжийг гаргалаа. Ийнхүү:

    • ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл
    • ХӨСҮТ-ийн сувилагч Дэлгэрцэцэг
    • ХӨСҮТ-ийн ариутгагч С.Даваахүү нарт Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс тус бүр таван сая төгрөгийн урамшуулал олголоо.

    Үүнээс гадна түрээслээд, өмчлөх боломжтой байранд 400 гаруй эрүүл мэндийн ажилтанг хамруулаад байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ