Монгол бичгээрээ гоёсон Н.Төгсцогт Барбадосын тамирчныг илт давуу яллаа

2020-09-20

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх 13 дахь удаагийн тулаанаа Барбадос улсын тамирчин Кобиа Брийдитай хийж, илт давуу ялалт байгууллаа.

Тулааны үеэр тэрээр “Монгол үндэстэн, монгол хэл” хэмээн монгол бичгээр бичсэн ёслолын хувцасаар гоёсон нь ихээхэн онцлог байлаа.

Монгол хүний хувьд дэлхийн ринг дээр монгол хэл, соёлоо хамгаалж дуу хоолойгоо хүргэв.

Барбадос улсын тамирчин Кобиа Брийдийн хувьд 2014 оноос хийсэн нийт 15 тулаандаа бүгдэнд нь ялалт байгуулж байжээ.

Харин энэ удаагийн тулалдаанд Монгол Улсын тамирчин Нямбаярын Төгсцогт ялалт байгуулав. Ингэснээр тэрээр мэргэжлийн боксын 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Үүний дараа Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдах юм.

Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр “Үнэхээр амаргүй тулаан байсан боловч би хийх ёстой зүйлээ хийсэн. Дараагийнхдаа бэлэн байна” хэмээн ярилаа.  Монгол Улсын тамирчин Н.Төгсцогтын тулааны дараахь хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагыг шууд үзнэ үү.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ