Иргэн Б нь насанд хүрээгүй охидыг ЦАХИМААР олзлон авч, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ

2020-09-18

Эрүүгийн цагдаагийн албанаас бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг илрүүлж, прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Биеэ үнэлэх асуудал өмнө нь гудамж, талбайд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед саун массаж, цахим орчинд шилжсэн гэж Эрүүгийн цагдаагийн албанаас онцолж байлаа.

Эрүүгийн цагдаагийн албанаас 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн ажиллажээ. Хохирогч болсон 76 хүний 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна. Click To Tweet

  • Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод насанд хүрээгүй гурван охидыг иргэн Х нь хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байжээ.
  • Мөн иргэн Б нь удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзлон авч, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ.

Эдгээр хэргийг илрүүлж, прокурорын хяналтад шилжүүлээд байна.

Охид, эмэгтэйчүүд санамсүйгээр эсвэл итгээд явуулсан нүцгэн зураг, дүрс бичлэгээр нь олзолж, бусдад болоод ар гэрт нь үзүүлнэ гэх байдлаар дарамтлаж аргандаа оруулж, хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа талаар анхаарууллаа.

Тиймээс нийт эцэг, эхчүүдэд насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг зөвлөж байна.

Бэлгийн мөлжлөг явуулсан тохиолдолд 12-20 жилийн хорих ял ногдуулдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ