• ФОТО:”92% Жаргаж үхлээ” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс

    2020-09-18

    2016-2020 онд сонгогдон ажилласан нийслэлийн удирдлагууд “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр хангалттай биелэгдсэн гэж өөрсөддөө үнэлэлт, дүгнэлт өгсөн. Харин иргэд хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

    “ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагаас санаачан 92 хувийн биелэлттэй “Аз жаргалтай Улаанбаатар” хотын Аз Жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий контентыг уралдааныг зарлаад багагүй хугацаа өнгөрчээ.

    Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүргэж байна.

    Спортлог Улаанбаатар

    “Түгжрэлгүй Улаанбаатар”

    “Утаагүй Улаанбаатар”

    “Эвдрэлтэй зам ээдрээтэй төр”

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй Улаанбаатар”

    ”Цэмцгэр сэлбийн гол”

    Түгжрэлгүй Улаанбаатар  

    “Цахилгааны утас vs Аз жаргалтай Улаанбаатарын хүүхдүүд”

    “Гэрэлт ирээдүйдээ сүүдэр бүү тусга”

    “Жаргалтай хотын иргэд хаа сайгүй”

    “Түгжрэлгүй Улаанбаатарт жаргаж үхлээ”

    “Улаанбаатарын Цэнхэр нуур”

    “Түгжрэлгүй Улаанбаатарт жаргаж үхлээ”

     

    Эргэн сануулахад хөтөлбөрийг батлах үед том зураглалаараа Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэж тусгагджээ.

    Харин хөтөлбөрт тусгагдсан бодит бүтээн байгуулалтын ажлуудыг авч үзвэл:

    • Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах
    • “Богд хан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх,
    • 5-р цахилгаан станц,
    • Багануурын цахилгаан станцын эхний ээлж,
    • Цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулах,
    •  Бага оврын 2 цэвэрлэх байгууламж,
    • 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барих
    • Гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болгох байв.

    Эх сурвалж:“ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагын фэйсбүүк хуудас

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ