“Жуулчид аль болох дотооддоо халдвараа алдаагүй улс орон руу АЯЛАХЫГ илүүд үзэж байна”

2020-09-18

БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын хувьд зөөгч, бартендар, бариста зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх 16 мянган хүнийг бэлтгэж байгаа юм. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Монгол Улсын аялал жуулчлалын салбарын чиг хандлагын талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Олон Улсын IT тэргүүлэх аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар дэлхийн аялал жуулчлал 2021 онд сэргэх төлөвтэй байгаа. Жуулчдын хайлт ихээр нэмэгдэж байгаа. Манай улсыг сонирхож байгаа хайлт ч нэмэгдсэн.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас өгч буй мэдээллээр коронавирусын дараа жуулчид аль болох халдварын голомт гараагүй газар жуулчлахыг илүүд үзэж байна.

Дээр нь манай улс хүн амын дунд халдвар алдаагүй байгаа томоохон давуу тал байгаа юм билээ.

Энэ байдлаа хэвээр хадгалж чадвал 2021 онд аялал жуулчлалын чиглэлээр боломж гарна гэж үзэж байна.

Монгол Улс анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож зарлалаа. Монголын төр аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжих зорилготой байна.

Зочлох үйлчилгээний чиглэлээр бариста, бартендер зэрэг 16 мянган хүнийг практикт суурилан бэлтгэж байна.

Олон улсын судалгаагаар аялал жуулчлалын үйлчилгээгээр хангалтгүй үнэлэгддэг учраас энэ чиглэлийг чанаржуулах хэрэгтэй.

2019 онд 577 мянган жуулчин хүлээж авч байсан бол дөрвөн жилийн дараа энэ тоог нэг саяд хүргэхээр зорьж байна. Click To Tweet

Нутгийн ард иргэдийн орлого нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох зорилтыг тавиад байна. Одоогийн байдлаар 80 мянган ажлын байрыг аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлж байна” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ