• Д.Нямхүү:Нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн ЭДГЭРЧ гарлаа

    2020-09-18

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээ талаарх хамгийн сүлийн үеийн мэдээллийг өглөө.

    Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

    Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.

    Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311. Үүнээс 302 нь эдгэрсэн.

    ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа есөн хүнээс долоон хүнийх нь биеийн байдал хөнгөн,  хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна “гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ