Т.Гантөмөр: Энэ жил 20 тн нөөцийн мах бэлтгэнэ

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлээс мэдээлэл хийж байна. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нөөцийн махны талаар мэдээлэл хүргэв.

Т.Гантөмөр “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хүрээнд  нөөцийн махны тухай  Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын захирагчийн албанд ирүүлсэн.  Үүний дагуу энэ ажлыг  наймдугаар сарын 1-ээс эхлүүлсэн.

Мөн арилжааны банкны эх үүсвэрээр Засгийн газрын шийдвэрээр зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зөрүү нь улсын төсвөөс тодорхой хэмжээний өнгө төсөвлөдөг.  Энэ мөнгө нь ХХААХҮЯ-нд очсоноор яам арилжааны банкнууд санхүүжүүлэлтийн гэрээний дагуу ажлуудыг  шуурхай хийж байна.

Урьдчилсан байдлаар нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн ААН-үүд нөөцийн махыг бэлтгэнэ. Тэдгээр ААН-үүд арилжааны банкнаас зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан банкнууд зээл олгосны дараа 9, 10 дугаар сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөх худалдан борлуулах ажлын зохион байгуулалтын ажлыг хийнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ