• ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгчээр Д.Даваасүрэнг томилжээ

    Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Д.Даваасүрэнг томилжээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сараас 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан ч ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр өнгөрөгч дөрөвдүгээр сард тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

    Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэнгийн товч намтар:

    Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.

    1994-2002 онд Гадаад Харилцааны Яаманд дипломат ажилтан,
    2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
    2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх,
    2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ