• “Өөрийн ажилладаг цэцэрлэгтээ хүүхэд оруулахаар авилга авсан бол ажлаас нь ХАЛАХ хүртэл арга хэмжээ авна”

    2020-09-17

    Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

    Цэцэрлэгийн цахим элсэлтийг есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас есдүгээр сарын 21-ний 14:00 цаг хүртэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар хийхээр болжээ. Мөн энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав.

    -Цэцэрлэгийн захирал, багш зэрэг танил талаараа дамжуулан цэцэрлэгт хүүхдээ оруулах тохиолдлууд байдаг. Нэг ёсондоо цэцэрлэгийн ажиллагсдад авилгал өгөх байдлаар цэцэрлэгт нэмж хүүхэд авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

    -Авилга гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Хамгийн ёс зүйтэй ажиллах ёстой боловсролын байгууллагын хүн ийм гэмт хэрэг хийх юм бол хариуцлагаа хүлээх ёстой. Цахим бүртгэлийг 2017 оноос хойш, сургуулийн бүртгэлийг өнгөрсөн жилээс эхлэн бүрэн цахимжуулсан. Энэ нь нэгдүгээрт, эцэг, эхийн ачааллыг хөнгөлөх, хоёрдугаарт, авилгалыг таслан зогсоох зорилготой. Үнэхээр буух эзэнтэй гомдол ирдэг. Гомдлыг мэргэжлийн байгууллагаар шалгагдаад, тогтоогдвол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ