• “Хоёр настай 80 орчим хүүхэд байгаагаас 10 мянган хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулах боломжтой”

    2020-09-17

    Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

    Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нээс эхлэн хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ төрийн өмчийн болон  зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болоод байна.

    Хичээлийг хэвийн горимд шилжүүлснээр:

    • Танхимын сургалт 5 өдөр
    • Сургалт бүтэн цагаар орно
    • Бүтэн ангиар хичээл орно
    • Бүх судлагдахуун танхимаар хичээллэх юм.

    Есдүгээр сарын 21 буюу ирэх Даваа гарагаас ЕБС-иуд хэвийн горимдоо шилжиж ажиллана.

    Хоёр настай хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас есдүгээр сарын 21-ний 14:00 цаг хүртэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар хийгдэх юм.

    Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цэцэрлэгүүдээс хяналтын тоог авахад 10 мянган орчим хоёр настнуудыг хамруулах боломжтой гэж гарч байна. Есдүгээр сарын 1-нээс хоёр настай хүүхдийг авахгүй гээд 3-5 настай хүүхдүүдийг бүрэн хамруулах бодлогыг баримталж, бүрэн хамруулсан. Үүнээс гадна зорилтот болон багш, ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт авч байгаа. Нэг бүлэгт дээд тал нь 25 хүүхдийг авах ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ явуулдаг 400 орчим газруудад нийт 1,800 хүүхдийг хүүхдийг хамруулах боломжтой гэж харж байна” гэлээ.

    Элсэлтийн үр дүн буюу хүүхэд тань цэцэрлэгт хамрагдахаар болсон эсэхийг бүртгүүлсэн дугаараар эцэг, эхэд буцаан мэдэгдэх юм. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй бол биеэр очин бүртгүүлэх боломжтой гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ