• Маргаашнаас ихэнх нутгаар ДУЛААРНА

    2020-09-16

    Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна хэмээн Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

    Есдүгээр сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    • 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
    • 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
    • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
    • 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

    Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

    Эх сурвалж: ЦУОШГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ