• Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тусгаарлагдахгүй

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монголд Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө.
    Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан юм. Гадаад хэргийн сайд Ван И-г Ерөнхийлөгчид бараалхахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нарын хүмүүс байлцсан аж.

    Мөн өчигдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Тиймээс Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нарын айлчлалд оролцсон хүмүүс өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжиж дүрэм журмын дагуу 14 хоногийн тусгаарлалтад оржээ. Тэднийг УОК-ын заасан байранд тусгаарлагдаж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө.

    Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тусгаарлахгүй юм байна. Учир нь халдвар хамгааллын дэглэм зай барьсан тул тусгаарлалтад орохгүй аж.

    Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ