• Наоми Кэмпбелл Оросын тэрбумтан Дорониныг шүүхэд өгчээ

    Их Британийн супермодель Наоми Кэмпбелл хуучин найз залуу, Оросын тэрбумтан Владислав Доронинтой шүүхдэж байна. Энэ тухай New York Post сонин эх сурвалжид тулгуурлан бичжээ.

    Энэ оны 2-р сард тэрээр олигархаас одоо хүртэл хадгалагдаж байгаа эд зүйлсийг түүнд буцааж өгөхийг шаардсан хэмээн мэдээлсэн.

    Өмнө нь Доронин Кэмпбеллтэй холбоотой олон сая долларын нэхэмжлэлтэй шүүхэд хандсан нь мэдэгдэж байсан. Загвар өмсөгч бүсгүй өмнө нь зээлж авсан мөнгөө буцааж өгөхөөс татгалзаж байна гэж бизнес эрхлэгч мэдэгджээ.

    Доронин супермодельд гурван сая доллараар үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгөө өгөхгүй гэж мэдэгджээ. Оросын бизнесмэн Кэмпбеллтэй 2008-2013 оны хооронд дотно харилцаатай байсан аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ