• Д.Оюунбат:Нийт 81 диско баарны үйл ажиллагааг халдвар хамгааллыг дэглэм баримтлан нээж байна

    Нийслэлийн онцгой комисс, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийх нь цар тахалтай холбоотой гаргасан УОК-ын шийдвэрийг хэлэлцлээ. Хоёрдугаарт өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хэлэлцлээ.

    Цар тахлын үед Нийслэлийн онцгой комиссоос тодорхой хязгаарлалтууд хийж ажилласан. 6 сарын сүүлийн хагасаас эрсдлийн үнэлгээнд тулгуурлаж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх зарчим баримталж ажиллаж ирсэн. Өчигдрийг хүртэл 1262 байгууллагын үйл ажиллагаа үе шаттай нэээсэн байна.

    Диско болон бүжгийн баарны  үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна. Нийт 81 диско баарны үйл ажиллагааг халдвар хамгааллыг дэглэм баримталж нээж байна. Эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдал  сунгагдсан. Хил хаалттай хэвээр байгаа” гэлээ.

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Ковид халдвараар өвчлөөд эмчлэгдсэн хүмүүс гэрийн ажиглалтын 14 хоногтоо гэрийн ажиглалтад байна. Харин ямар нэг вирус илрээгүй 21 хоногийн хугацаа нь дуусаад гэртээ шилжиж байгаа 13554 иргэний гэртээ байх 14 хоног цуцлагдсан. Гэхдээ халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа иргэдийн дунд байсаар байх ёстой. Сургууль цэцэрлэгүүд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг заавал баримтална.

    Анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийлгэх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийлгэх нь сургууль цэцэрлэгийн багш, эрхлэгчийн үндсэн үүрэг. Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байна.

    Хувь хүн эцэг эхчүүд бас үүрэг хүлээх ёстой. Хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих  ёстой. Сургууь, цэцэрлэгээс ирэхэд нь гарыг нь сайтар угаалгах, хоол тэжээлээр чийрэгжүүлэх ажлыг сайн зохион байуулах ёстой. Шимтэй, шөлтэй, илчлэг сайтай хоол идүүлэх хэрэгтэй. Дараагийн асуудал томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаа учраас эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хариуцлага хоёр дахин нэмэгдэж байгааг анхааруулах хэрэгтэй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ