• Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний өртөг

    Францын ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппегийн өртгийн тухай The Sun мэдээлэв.

    Сонинд бичсэнээр довтлогч ирэх зун Парисын клубээс явах хүсэлтэй байгаа аж. ПСЖ 21 настай хөлбөмбөгчнийг 325 сая еврогоор зарах бодолтой байгаа гэнэ. Олон шилдэг клубууд энэ хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байгааг тэмдэглэжээ. Ялангуяа “Реал Мадрид” Мбаппегийн төлөө ердөө 100 сая евро төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

    Өнгөрсөн улиралд Мбаппегийн төлөө ПСЖ-д 280 сая евро санал болгож байсан. Энэхүү шилжүүлэг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй нь байж магадгүй юм. Одоогийн байдлаар ПСЖ-ийн довтлогч Неймарын шилжүүлэг хамгийн үнэтэй байгаа ба 2017 оны зун “Барселона”-аас 222 сая еврогоор Францын клубт шилжсэн билээ.

    Мбаппе бол transfermarkt.de сайтын бичсэнээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин юм. Тэрбээр 2017 оноос хойш ПСЖ-д тоглож байна. Клубын бүрэлдэхүүнд тамирчин хоёр удаа улсын аварга болсон. 2018 онд довтлогч Францын шигшээ багийн хамт дэлхийн аварга болсон билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ