• Я.Содбаатар: Дарга нар хууль зөрчсөн, ёсзүйн алдаа гаргасан бол урамшууллын 1 саяыг эргүүлж төлүүлнэ

    Шадар сайд Я.Содбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын дарга 21 албан тушаалтныг тус бүр 1 сая төгрөгөөр шагнасан нь нийгэмд бухимдал төрүүлж байна. Энэ үйлдэлд ямар хариуцлага тооцсон талаар УОК-ын дарга, Шадар сайдаас тодрууллаа.

    Я.Содбаатар “2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын 4000 гаруй албан хаагч өдөр шөнөгүй ажилласан. Ингэж ажилласаар үргэлжлүүлэн 2020 оны нэгдүгээр сараас эхлэн коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд дайчлагдсан.

    Тиймээс 49 байгууллагын 2830 албан хаагчийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулсан юм. Үүний 21 нь нийгмийн сүлжээнд нэр нь гарсан албан тушаалтнууд.

    УОК-оос эдгээр албан тушаалтнуудыг шагнасан асуудлыг шалгаж байна. Хэрэв хууль зөрчсөн, ёсзүйн алдаа гаргасан бол мөнгийг эргүүлж төлүүлнэ” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ