• Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал боллоо. 10 гаруй цаг үргэлжилсэн шүүх хурал Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад оноосон хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Шүүх хуралд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат онлайнаар оролцсон. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

    Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

    Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар түүний гомдлыг хэлэлцсэн нь энэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ