• Д.Нямхүү: Анх-Отгон коронавирусийн халдвар авсан нь олон шинжилгээгээр батлагдсан

    Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн.  Тэрбээр 50 гаруй хоногийн хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлан эмчлүүлж, эрүүлжсэн учраас  тавдугаар сарын 02-ны өдөр нутаг буцсан юм.
    Түүнийг Монгол улсад хамгийн анх коронавирусын халдвар авчирсан гэдгээр нь “Анх” гээд түүгээр уг өвчин Монголд битгий орж ирэг гээд “Отгон” гэж нэмээд “Анх-Отгон” гэсэн нэр хайрлаж билээ.
    Гэвч Франц улсын иргэн нутагтаа очиж өгсөн шинжилгээнд эсрэг биет илрээгүй тул Монгол улсын Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд  тараад байна.

    Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Тэр худлаа мэдээлэл. ХӨСҮТ-д 40-50 хоног эмчлүүлж, маш олон удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ