• Ч.Хүрэлбаатар: ДЭМБ-аас манай оронд коронавирусийн вакцин нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгалаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

    Тэрбээр “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засаг, төсөвтэй холбон хангах санхүүжилтийн механизм, стратегийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

    Ийн тогтвортой хөгжлийг хангахад “Ковид-19″–ийн нөлөө багагүй аргамжаа болж байгааг бас хэлж байна. ДЭМБ-аас дэлхий улс орнууд, тэр дундаа манай оронд Коронавирусын вакциныг нийлүүлэх асуудал нааштай яригдаж байгааг дуулгалаа. Корона вирусыг дотооддоо алдаагүй манай улс сонор байж олон нийтийн газар маскаа зүүж, гараа сайтар ариутгаж байх зөвлөмжийг даган амжилтаа алдахгүй байхыг зөвлөж байна” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ