• БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт ирлээ

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр 16.00 цагт албан ёсоор эхэлнэ. Түүний айлчлалын багийн онгоц дөнгөж сая Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардлаа.

    Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ганцаарчилсан уулзалт хийж, өргөн хүрээний хэлэлцэл хийх юм. Үүний дараа зарим хэлэлцээрт гарын үсэг зурна. Хэлэлцээрийн дараа хоёр сайд хамтран мэдээлэл хийнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

    Айлчлалаар хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, мөн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах зорилготой аж.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд маргааш бараалхах товтой байна.

    Энэхүү айлчлал нь өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулагдах учир халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, гаднаас ирж байгаа зочдоос шинжилгээ авч, ачаа тээшийг нь ариутгах юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ