• Тэрбумтан Блумберг Байденийг дэмжихээр 100 сая доллар гаргана

    Сонгуулийн өрсөлдөөнөөс зодог тайлсан Нью Йорк хотын захирагч асан тэрбумтан Майкл Блумберг Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжихэд 100 сая доллар гаргахаар болжээ.

    Ням гарагт Ассошиэйтэд Пресс агентлаг мэдээлэхдээ Флорида дахь Байденыг дэмжих арга хэмжээнд энэ хөрөнгийг зарцуулах болно гэж тэмдэглэжээ. Блумберг Латин Америк сонгогчдын дэмжлэгийг авахын тулд, мөн энэ муж улсад Байденыг сурталчлах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор англи, испани хэл дээрх телевизийн сурталчилгаанд зориулж уг хөрөнгийг өгөх гэнэ.

    ТАСС агентлагийн мэдээлснээр, Флорида мужид Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хооронд томоохон тэмцэл өрнөх төлөвтэй байгаа бөгөөд үр дүнг нь урьдчилан таамаглахад хэцүү гэгддэг дүүжин мужуудын нэг юм. Судалгааны мэдээллээс харахад Флоридаад Байденыг 49%, Трампыг 46% дэмжиж байна.

    Блумберг 2019 оны 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орж, сурталчилгааны ажилд хагас тэрбум орчим доллар зарцуулсан. Тэрбээр Трампаас салахын тулд бүх мөнгөө зарцуулахаа мэдэгдэж, “түүнийг ялж, Америкийг сэргээн босгох” зорилгоор ерөнхийлөгчийн суудалд дэвшихийг хүсч байв. Түүний хувьд “Супер мягмар гараг” -т туйлын амжилтгүй үр дүн гарсны дараа тэрбумтан өрсөлдөөнөөс гарч, Байдены нэр дэвшихийг дэмжжээ.

    АНУ-ын ээлжит сонгууль 11-р сарын 3-нд болно. Бүгд найрамдах намын Дональд Трампын өрсөлдөгч нь Ардчилсан намаас Жозеф Байден байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ