
Израиль, АНЭУ-ын хоорондын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурах ёслол Вашингтонд болсноор Эмиратад Израилийн тагнуулын бааз байгуулах боломжийг нээж өгөх гэж байна. Үүний гол нь Ираны талаар мэдээлэл цуглуулах юм.
Breakdefense.com сайтад мэдээлснээр хэдийгээр Израилийн тал энэхүү мэдээлэлд ямар нэгэн байдлаар тайлбар өгөөгүй байгаа ч төлөөлөгчид нь АНЭУ-д байрлах нууц байгууламжийг ирээдүйд хаана байршуулах талаар газар дээр нь очиж үзсэн байна.
Тель-Авив, Абу Даби аюулгүй байдлын чиглэлээр хэдийнээ хамтын ажиллагаагаа эхлүүлж, Йемений өмнөд хэсэгт орших Стокотра арал дээр хамтарсан тагнуулын бааз байгуулж эхэлсэн нь тодорхой болжээ. Энэ газар нутгийг одоогоор АНЭУ-д үнэнч Йемений босогчид хянаж байна.
Breakdefense.com сайтын мэдээлснээр Израилийн тагнуулын байгууламжуудыг Стокотра дээр байгуулснаар Тель-Авив Адены булан ба Африкийн эвэрт үүссэн нөхцөл байдалд хяналт тавих боломжийг ихээхэн өргөжүүлж, Ираны оршин тогтнох байдал, Йементэй харилцах сувгийг судлахыг чухалчилжээ.
Үүний зэрэгцээ Иран улс харилцаагаа хэвийн болгож, Израиль, АНЭУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад эмзэглэж байна. Ираны парламентын төлөөлөгчид Тегеран, Тель-Авив хоёрын хооронд цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд Арабын Нэгдсэн Эмират улс цохилтын хууль ёсны бай болж магадгүй гэж аль хэдийн мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй