• Неймар “Чи эр биш” хэмээн “Марсель”-ийн хамгаалагч Гонзалест хандан бичжээ

    “Пари Сен-Жермен”-ийн довтлогч Неймар Францын лиг 1-ийн 3-р тойргийн тоглолтын дараа (0:1) “Марсель”-ийн хамгаалагч Альваро Гонзалест ханджээ.

    Сануулахад, тоглоллтын төгсгөлд багууд хоорондоо муудалцаж, энэ үеэр Бразил тоглогч испани залуугийн ​​толгой руу араас нь цохисныхоо төлөө улаан хуудас авсан юм. Мөн хэд хэдэн тоглогч хасагдсан. Тоглолтын дараа Неймар Гонзалесыг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэж буруутгажээ. Дараа нь Альваро хариуд нь “арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалд боломж байхгүй” гэж бичжээ.

    “Чи алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул эр хүн биш. Алдах нь спортын нэг хэсэг юм. Гэхдээ доромжлол, арьс өнгөөр ​​ялгаварлах үзэл үү? Үгүй ээ, би үүнийг эсэргүүцэж байна. Би чамайг хүндэлдэггүй!Чи ноён нуруугүй хүн! Үнэхээр хэлснээ хүлээн зөвшөөр … Эр хүн байгаарай! Арьс өнгөөр ​​ялгаварлагч” хэмээн Неймар твиттертээ бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ