• Г.Дамдинням гишүүн Дарханы зам дээр алдаа завхрал үүсгэсэн бүхэнд харицлага хүлээлгэхээр ажиллаж байна

    Дархан- Улаанбаатарын замын асуудал энэ цагийн хамгийн хүнд асуудлын нэг. ЗТХ-ийн сайд Л.Халтар уг замын гурван хэсэг ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох тухай яоьсж байгаа ч хоёр хэсэг буюу 90 км нь ирэх жил болж хойшилсон.
    Энэхүү замын асуудлаар УИХ-д Дарханаас сонгогдсон гишүүн Г.Дамдинням нэлээд анхаарал тавин хөөцөлдөж буй. Тэрбээр өөрийн нүүр номонд ийн постолжээ.
    “Энэ зам дээр алдаа гаргаж, завхрал үүсгэсэн субьект бүхэн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс тус тойргоос сонгогдсон гишүүний хувиар:
    ☑️Санхүүгийн зохицуулах хороо
    ☑️Даатгалын холбоо,
    ☑️Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо,
    ☑️Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо болон бүх даатгалын компаниуд руу уг зам дээр хохирсон хохирлоо даатгалаас төлүүлж авсан иргэдийн мэдээллийг авахаар албан хүсэлт явуулснаас одоогоор Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос л хариу ирээд байна. Дээрх байгууллагуудаас тодорхой хэмжээнд хохирлын дүн, статистик гарч ирнэ гэж найдаж байгаа. Мөн Тээврийн Цагдаагийн албанаас Дарханы зам дээр эвдрэл, засвартай хугацаанд гарсан зам тээврийн осол, хохирлын бодит тоон мэдээлэл авахаар хүсэлт явуулсан. Энэ бүхний дараа хэн хариуцлага хүлээх ёстойг тогтооно. Маш олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон, хохирсоор байна. Энэ сэдвийг орхиж болохгүй” гэжээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ