• Орос улс Беларусьт 1.5 тэрбум долларын зээл өгнө

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэр ОХУ, Беларусьт 1.5 тэрбум долларын улсын зээл олгоно гэж мэдэгдлээ.

    “Саяхан ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Беларусь улсад айлчилсан. Тэрбээр томоохон хэлэлцээ хийсэн бөгөөд бидний харилцан үйлчлэлийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, санхүүгийн салбарт Орос улс Беларусь улсад энэ хүнд хэцүү үед 1.5 тэрбум долларын зээл олгохоор тохиролцов” гэж Оросын удирдагч уулзалтын үеэр хэлснийг “Россия 24” телевизийн сувгаар дамжуулав.

    ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Сангийн сайд нар мэргэжлийн түвшинд хэлэлцээ хийж байгааг тэмдэглэв.

    Өмнө нь Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны дарга Вячеслав Никонов Орос Беларусийн бүрэн эрхт байдалд халдахгүйгээр Беларусь улсыг илүү тогтвортой улс болоход нь туслах болно гэж мэдэгдэж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ