• Хамгийн өндөр цалинтай тоглогчдын жагсаалтыг Месси тэргүүллээ

    “Барселона”-гийн Аргентин довтлогч Лионель Месси Форбс сэтгүүлээс гаргасан Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн 2020 оны жагсаалтыг тэргүүлэв.

    Мессигийн 2020 оны татварын өмнөх орлого 126 сая доллар байна гэж тус хэвлэлийн вэбсайт мэдээлэв. Үүний зэрэгцээ түүний каталоны клубаас  авч буй цалин нь 92 сая доллар бөгөөд үлдсэн мөнгө нь одоо байгаа ивээн тэтгэх гэрээнүүдийн орлого юм.

    Өнгөрсөн зун Месси ирэх улирал дуустал гэрээтэй “Барселона”-г орхих бодолтой байсан. Гэвч эцэст нь клуб тоглогчоо явуулахаас татгалзсан тул хэн ч түүнийг 700 сая еврогоор худалдаж аваагүй юм. Үүний үр дүнд Аргентин тоглогч 2021 оны зун хүртэл “Барселона”-д үлдэхээр шийдсэн.

    Форбсын жагсаалтын хоёрдугаарт Португалийн шигшээ баг, “Ювентус”-ийн довтлогч, Криштиану Роналду орсон байна. Тэрбээр 117 сая долларын орлого олжээ.

    Францын “ПСЖ” -д тоглож байгаа Бразил залуу Неймар 96 саяар гуравт бичигджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ