• Н.Батсуурь аваргад унасан Ч.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр заан, Б.Суманчулуун начин цол хүртэнэ

    Монгол Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, допингийн шинжилгээний хариутай санал нийлж байгаагаа зарлалаа. Тэгвэл түүний чимгийг хураавал түүнд өвдөг шороодсон бөхчүүд цол, чимэг нэмэхээр болж байна. Улсын аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны

    • Тавын даваанд: Аймгийн арслан Б.Суманчулууныг
    • Зургаагийн даваанд: Аймгийн арслан Ц.Мөнхбаярыг
    • Долоогийн даваанд: Улсын начин Ц.Одбаярыг
    • Наймын даваанд: Улсын харцага М.Бадарчийг тус тус даван, үзүүр түрүүнд хүрсэн.

    Улсын аварга Н.Батсуурийн “Тод сонин” чимгийг ерөнхийлөгчийн зарлигаар хурааж, түүнд унасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол чимгийг нь нөхөн олгоно.

    Ерөнхийлөгч зарлиг гаргавал:

      • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун улсын начин цол,
      • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, улсын харцага цол,
      • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, улсын заан цол,
      • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч цол ахиж, улсын гарьд цол тус тус хүртэнэ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Vnen saihan shvv emees bolj tsoliih huraahgvi ter Solongos uls zaabal mongol hvnii erh medel mededdeg yamar zarchim vilchileed bna  iab Solongos barildaan bish uchir tzoliig huraahgvi za huraabal UBS Halhiin ardiin fain nosgoj  baruun talaas shuud alaan fain zarlaj vimeen degdeej yastan hoorondiin fain ehlvvlnee za helchii

    Холбоотой мэдээ