• Гэрээр тусгаарлагдах 14 хоногийн хугацааг цуцаллаа

    Чартер нислэгээр эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байранд 21 хоног, гараад гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж байсан.
    Тэгвэл УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж, гэрээр тусгаарлагдах 14 хоногийн хугацааг цуцалж байгааг мэдэгдлээ.

    Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг “Тусгаарлалтын хугацааг 21, 14 байсныг, гэртээ тусгаарлах 14 хоногийг цуцалж байна. 21 хоногийг дахин багасгаач гэсэн хүсэлт их ирдэг. Гэхдээ багасгах боломжгүй. Бусад улс орнуудад ихэвчлэн 14 хоногоос хойш илэрч байгаа учир тусгаарлалтын хугацааг 21 хоног хэвээр нь байлгана” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ