• Хоёр настангуудыг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ

    2020-09-14

    Засгийн газар өнөөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31-ныг хүртэл сунгалаа. Хэдий хилээ нээхгүй хэвээр байх боловч дотооддоо тогтоогоод байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энгийн горимд шилжүүллээ.

    Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хоёр настангуудыг цэцэрлэгт хамруулах чиглэл өгсөн. 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйн улмаас ажил хийх боломжгүй байна. Хоёр настангуудыг цэцэрлэгт хамруулах ёстой.

    Төрөөс ялгаварлал бий болгож болохгүй. Click To Tweet Цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад хүүхэд харах төвүүдийг стандартыг нь хангуулж, төрийн болон хувийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдэд хоёр настангуудыг хамруулах орчныг нь нээлттэй болгох шийдвэрийг гаргаж байна.

    Түүнчлэн цэцэрлэгүүд өмнө нь хичээллэдэг байсан шигээ 50-60 хүүхэдтэй хичээллэх болно” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ