• Найдлага өндөртэй байгаа АстраЗенека компани вакцины туршилтаа үргэлжлүүлж эхэллээ

    2020-09-14

    АстраЗенека компанийн зүгээс Оксфордын Их сургуультай хамтран бүтээж буй коронавиравирусын вакцины туршилтад оролцогсдын биед сөрөг нөлөө илэрсэн учраас туршилтаа өнгөрөгч долоо хоногт түр зогсоогоод байсан юм. Тэгвэл өчигдөр туршилтыг үргэлжлүүлэх болсон тухай Оксфордын Их сургуулиас мэдээлжээ.

    “Туршилтыг түр зогсоосон явдал бид вакцин бүтээх явцад аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байгаа гэдгийг батлан харуулсан гэж бодож байна. Үр дүн өндөртэй, сөрөг нөлөөгүй вакцин гарган авахын төлөө ажиллаж байна” гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок дурджээ.

    Аюулгүй байдалд нь холбогдох албаны хүмүүс шалгалт хийсний эцэст ийнхүү туршилтыг үргэлжлүүлэхээр болсон байна.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ