• Д.Нямхүү:Эмчлүүлж байгаа 10 хүний дөрвийнх нь биеийн байдал хүнд байна

    2020-09-14

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар ээлжит  мэдээлэл хийж байна. 

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллийг хүргэе. 

    Есдүгээр сарын 11-нээс 13-нд нийт 1083 хүнд шинжилгээ хийхэд  “Covid-19” илрээгүй.  Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжиж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 бүртгэгдэж,  300 нь эдгэрсэн. Одоо эмчлүүлж байгаа 10 хүний зургаа нь хөнгөн, хүндэвтэр дөрвөн хүн байна.

    Дараахь нислэгээр ирсэн иргэдэд шинжилгээ хийлээ.

    • Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр наймдугаар сарын 29-нд ирсэн 207 хүний,
    • Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 24-нд ирсэн 257 хүний давтан,
    • Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 28-нд ирсэн 100 хүний давтан,
    • Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр есдүгээр сарын 12-нд ирсэн 263 хүний шинжилгээ,
    • Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр наймдугаар сарын 30-нд ирсэн 245 хүний давтан,
    • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 71 хүний,
    • Дорноговь аймгийн Замын үүдэд байгаа 255 хүний давтан,
    • Ачаа тээврийн 77 жолоочийн,
    • Сувилалд тусгаарлагдсан 11 хүний
    • Сайн дурын 46 хүний шинжилгээ багтаж байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ