• С.Баяр хорих 409 дүгээр ангид хоригдож байна

    Ерөнхий сайд асан С.Баярт анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасч, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

    С.Баяр анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байга билээ.

    Харин С.Баярын твиттер хаягаар “Би эргэн ирлээ. Монгол жиргээний түмэн сайн сууцгааж байна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирлээ. Та бүхний амар амгаланг айлтгаж байна” хэмээн жиргэжээ.

    Тиймээс Ерөнхий сайд асан С.Баярыг суллагдсан, батлан даалтад гарсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Батлан даалтад гараагүй. ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа” гэсэн байна.

    Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас дамжин өнгөрүүлэх ангид ийнхүү хоригдож байгаа юм. Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа түүнийг хорих ангид хуваарилах аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • tolgoigooroi hariutsan geed bvltereed baisan gar daa.odoo hiisen geree ni yamar vr dvntei bgaag medej  bgaa gej naidiy daa. ter avsan hahuulia  heleed  ner tsever vheh heregtei ch dee..

    • Хүрэлсүх энэ хулгайчуудаа олигтойхон ялыг нь өгөөд хөрөнгийг нь хураагаад ахиж босж ирэхгүй болгож чадахгүй л байна. Ингэж ял өгсөн харагдуулж жүжиглэж байхаар нэгтэйгээр нь батлангаар гаргаад авчихвал дээргүй юү?

    Холбоотой мэдээ