
Улсын Онцгой Комисс өнөөдөр 10:00 цагаас хуралдах аж. Хамгийн сүүлд УОК наймдугаар сарын 25-нд хуралдаж хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15-н хүртэл сунгаад байсан нь маргааш дуусах юм.
Тиймээс өнөөдөр Улсын Онцгой Комисс хуралдаж энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үргэлжлүүлэн өдөр 14 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар зарлагдсан байна.
УОК, Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийг хэвийн горимоор хичээллүүлэх эсэхийг шийднэ гэсэн хүлээлт буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй