• Допинг илэрсэн бөхчүүд Б сорьцын шинжилгээ өгвөл хариуг нь иртэл тухайн бөхийг нууцална

    Допингийн шинжилгээний хариуг хэзээ зарлах асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав мэдээлэл өглөө.

    Ц.Магалжав “Допингийн шинжилгээг Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу авдаг. Хариуг нь мөн допингийн шинжилгээ авах журмын дагуу зарлана. Шинжилгээ БНСУ-аас гурав хоногийн өмнө ирсэн. Допингийн эсрэг төв, Баяр наадмын зохион байгуулах хороо руу шинжилгээний хариуг явуулсан. Монголын үндэсний бөхийн холбоо та нар шиг мэдээлэлтэй байна.

    Өмнөх жил бөхчүүдэд утсаар мэдэгдсэнээс болж бөхчүүд лайв хийж байсан. Энэ нь хууль дүрэм зөрчиж байгаа юм. Тухайн бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх эрхтэй. Тэгэхээр Б шинжилгээний хариу өгнө гээд тухайн допинг илэрсэн бөх хүсэлт гаргасан бол хариуг иртэл тухайн бөхийн нэр хүндэд халдаж болохгүй.

    Олон улсад баримталж байгаа дүрэм журмыг баримтлах ёстой. Энэ жил өмнөх жил шиг бөхчүүдэд мэдэгдэх явдлыг хийхгүй. Биечилж уулзаад тухайн бөхчүүдэд ирсэн хариуг өөрсдөд нь өгөөд Б сорьц өгөх үү гэдгийг ярина. Шууд шинжилгээний хариуг зарлах боломж хуулиар хязгаарлагдсан.

    Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдийг дуудаж хариуг нь хэлнэ. Одоогоор дуудаж уулзсан эсэхийг мэдэхгүй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны комисс хуралдаж байж шийдэх асуудал. Дур дураараа зарлана гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ