• Ж.Оюунбилэг:Казакстан улс чадаж байхад бид ч гэсэн дотооддоо вакцинаа үйлдвэрлэх боломжтой

    2020-09-11

    Коронавирусын эсрэг вакцины туршилт, судалгааны талаарх мэдээллийг Биологийн ШУ-ны доктор,профессор Ж.Оюунбилэг хүргэлээ. Дэлхий дахинаа коронавирусын эсрэг вакцины зах зээл 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй.

    Түүний хэлснээр ОХУ-ын Гамалеин ЭШТөв, Хятадын Cansino Biologics, АстраЗенека түншлэлийн бүтээж буй вектор вакцинууд найдвар хамгийн өндөр байгаа аж.

    Эдгээрээс гадна Казакстан улс сонгодог вакцин хийх арга буюу идэвхигүйжүүлсэн вируст суурилсан вакцины судалгааг эхлүүлжээ. Тус улсын “Биологийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэн”-гээс наймдугаар сарын 28-ны өдрөөс QazCovid нэртэй вакцины нэгдүгээр шатны туршилтыг эхлүүлээд байна.

    Биологийн ШУ-ны доктор,профессор Ж.Оюунбилэг “Казакстан улс хийж байхад бид вакцин үйлдвэрлэх боломжтой.

    Бид ч гэсэн MonCovid гэсэн нэртэйг гаргах боломжтой гэж бодож байгаа.

    Галзуугийн вирусыг идэвхигүйжүүлж вакцин хийдэгтэй ижил технологиор хийгддэг” гэлээ.

    Манай улсын хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь гурван шатнаас бүрдэнэ:

    • Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх/оношлох, тусгаарлах/

    Монгол Улс дотооддоо халдвараа алдаагүй учраас оношлох аргаа хувийн хэвшлийг татан оруулж, нэмэгдүүлэх ёстой. Гадаадаас ирж байгаа хүмүүсийг эхлээд оношилж байгаад дараа нь тусгаарлагдах нь зардлыг ихээр хэмнэх учраас оношлох хүчин чадлаа орхигдуулж болохгүйг тэрээр онцолж байлаа.

    • Хоёрдугаарт, идэвхигүй урьдчилан сэргийлэлт буюу дархлаа шууд үүсгэдэг иммуноглобулиныг тарих

    Иммуноглобулиныг эх орондоо үйлдвэрлэх технологи болон анхны загвар бүтээгдэхүүнийг амжилттай гарган авчээ. Халдварын голомттой гадаадын улс руу явахдаа тарьснаар зургаан сар урьдчилан сэргийлнэ. Харин эмчилгээний идэвхи үзүүлдэг эсэхийг дахин судлан тогтоох шаардлагатай гэлээ.

    • Гурвадугаарт, вакцинжуулах үе шат

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Вакцин ч яамай байнаа Нөгөө бүтээлээ гээд зарлаад байсан оношлуур юу уолсон бэ? Гадаадад үйлдвэрлүүлэх юм уу? өөрсдөө бол өдийд хэрэглэж баймаэр юм. Бас Амарсанаа доктор хааччихваа 

    Холбоотой мэдээ