• Улаанбаатар-Дархан чиглэлийн 90 км авто зам 2021 арваннэгдүгээр сар хүртэл ашиглалтад орохгүй

    2020-09-11

    Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажлыг таван багцын хүрээнд гүйцэтгэж байгаа.

    Багц 2, Багц 4 хэсгийн замын ажил гүйцэтгэгч өнгөрсөн наймдугаар сард гэрээгээ цуцлах хүсэлтээ ирүүлснээр дээрх  хоёр багц буюу Хар модот давааны араас “Урьхан” хүртэлх 45.5, Багц 4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам 2021 оны сүүлч гэхэд нээгдэхээр болоод байна.

    Тодруулбал, зам засварын  ажил гүйцэтгэгч компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19 цар тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадахгүй болсонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүсээд  байгаа юм.

    Дээрх чиглэлийн зам дээр гүйцэтгэгчийг дахин сонгон  шалгаруулах шаардлага гараад байна.  Гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулах юм байна.

    Дараагийн гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгарах хүртэлх хугацаанд тус багц хэсгүүдэд хамаарах авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд зарим засварын ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.

    Сонгон шалгаруулах үйл ажиллагааг өвлийн улиралд зохион байгуулах юм байна.

    Албаныхны өгч буй мэдээллээр дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад зам засварын ажил ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой гэсэн  шаардлагыг тавьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ