• НМХГ:Хашаа хатгаад, ашиглалгүй ХОЁРООС дээш жил болвол газар эзэмших эрхийг нь цуцлах нөхцөл бүрддэг

    2020-09-11

    НМХГ-аас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. 

    Газар дээрээ хашаа хатгаад, хог шороо үүсгэдэг, орчны эрүүл ахуйн нөхцлийг алдагдуулдаг зөрчлүүд түгээмэл байна.

    Газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрддэг байна.

    Үүний дагуу ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн шалгалт хийхэд зөрчил арилаагүй байсан тул дахин газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ