• Л.Халтар:Дарханы 130 орчим километр замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд  нээхээр төлөвлөж байна

    2020-09-11

    Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажлын нөхцөл байдалтай танилцаж байна.

    Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд үүний гурван багц/1, 3, 5/-ын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

    Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

    Дарханы замын нэгдүгээр хэсгийн  17 км замын гүйцэтгэл 68 хувьтай явна. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд нээх төлөвлөгөөтэй байсан ч энэ сард дан бороо орсон. Нэг өдөр бороо ороход хоёр өдрийн ажил алдаж байна. Зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 35 хоног бороо орж, үндсэндээ 60 хоногийн ажил алдлаа.

    Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд нээнэ гэж тооцоолж байна. Гэхдээ энэ өдрөөс хойш бороо яаж орохыг хэлж мэдэхгүй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрт  хүйтэрч, уулархаг нутгаараа цас орно гэж байгаа учир ямар хугацааны саатал ирэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ шахаж ажиллаж байна. Ирэх жил дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүх компаниуд ажлаа эхэлсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.

    Энд нэг зүйлийг хэлье. Монгол ажилчдыг яагаад ажиллуулахгүй байна вэ гэсэн шүүмж байгаа. Энэ хэсгийн зам дээр 240 хүн ажиллаж байна. Эдгээрийн 7 нь БНХАУ-ын ажилчид бусад нь Монгол хүмүүс байна.

    Үлдсэн хоёр багц буюу 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанийн ажил 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. 2, 4 дүгээр багц дээр нэг компани шалгарсан бөгөөд тус компанийн зүгээс ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэн, гэрээ цуцлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Зуны сайхан улиралд өглөө 10 цагийн үед л сая ажил нь жигдэрч орой 6 цаг гээд л зогсоно хагас бүтэн сайнд бүгд амрана Хэрвээ зуны улиралд хоёр ээлжээр уртасгасан цагаар сайхан улирлыг ашигласан бол бороо гэж гоншигнох хэрэггүй бсан саяханаас л хагас сайн өдөр ажиллах боллоо шүү дээ харамсмаар хайран цагийг ашиглаагүй 

    Холбоотой мэдээ