• Д.Нямхүү:ОХУ-аас ирсэн ачаа тээврийн машины жолоочоос коронавирус илэрлээ

    2020-09-11

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү” Энэ сарын 10-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн машин жолоочоос вирус илэрсэн. Эхний шинжилгээг Дархан-Уул аймагт хийсэн ба ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажууллаа. Энэ нь  ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.

    Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 311 болж, 298 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. ХӨСҮТ-д 13 хүн эмчлэгдэж байгаагаас зургаан хүний бие хүндэвтэр байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ