• Ж.Батбаясгалан:Нийт хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна

    2020-09-11

    “Нийслэлийн Боловсролын Салбарын Хөрөнгө Оруулалт 2016-2019 онд” иргэдэд зориулсан гарын авлагыг танилцуулж байна. Тус гарын  авлагад сүүлийн  гурван жилийн хугацаанд боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн 2,231 төсөл арга хэмжээний талаарх мэдээлэл багтжээ.

    Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 33 сургууль, 77 цэцэрлэг ашиглалтад орсон байна.

    Харин энэ онд нийт 60 сургууль, 35 сургууль энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж.  Энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд нийт 27 сургууль цэцэрлэгийг хүлээж авсан юм байна.

    112 сургууль, 112 цэцэрлэгт засвар, тохижолтын ажлыг хийсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 82 хувьд хүрсэн. Нийт хүүхдээ цэцэрлэгт хамруулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Сургуулийн хүүхдийн хичээллэх ээлжийг 2020 оноос өмнө хоёр ээлжид  оруулсан гэх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн.

    Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 630 аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын ажилд оролцож, 7600 гаруй ажлын байр бий болгожээ. Шинээр 2800 ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэдгийг албаныхан онцолж байна.

    “2016-2019 онд Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” эмхэтгэлийг хэвлэн гаргахад Сангийн яам, БШУЯ, БХБЯ, НЗДТГ болон  Германы Олон улсын хамтын ажиллагааны GIZ байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллажээ. Боловсролын салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалтыг нарийвчилсан, хувийн хэвшлээс бусад бүх хөрөнгө оруулалтыг иргэдэд нээлттэй болгож байгаагаараа мөн давуу талтай болжээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ