• “Рио Тинто” компани гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийг огцруулжээ

    Уул уурхайн гигант “Рио Тинто” компанийн ТУЗ гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак болон удирдах албан тушаалтай хоёр хүнийг огцруулахаар шийдвэрлэжээ.

    Тус компани Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийж байх үедээ тус улсын уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг уурхайн тэсэлгээний үеэр сүйтгэсэн нь хувьцаа эзэмшигчдийн дунд багагүй шүүмжлэл дагуулжээ.

    Тус компаниас шинэ захирлыг тодруулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шинэ хүн томилогдтол буюу ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл Жан-Себастьян Жак захирлын үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдээлсэн байна.

    Мөн төмрийн хүдрийн уурхайн гүйцэтгэх захирал Крис Солсбери арванхоёрдугаар сарын 31-ний өдөр, харин Симон Нивен компанийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирлын албан тушаалаасаа буухаар болжээ.

    Жан-Себастьян Жак нь 2016 оны долоодугаар сараас хойш Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

    Эх сурвалж: Ройтерс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ