• Малын бэлчээрээс болж хоёр хүн буудаж хөнөөсөн этгээд амиа хорложээ

    Хоёр хүн буудаж амь насыг нь хохироосон этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Тэрээр энэ сарын 9-ны өдөр саахалт айлынхаа гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан.

    Цагдаагийн албан хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, түүнийг амиа хорлосон байдалтай байхад нь олсон байна.

    Уг хэрэг Хөвсгөл аймагт гарсан бөгөөд талийгаач мөн Хөвсгөлийн нутаг дэвсгэрээс олджээ.  Тэрбээр 23 настай бөгөөд урьдчилсан байдлаар малын бэлчээрээс болж муудалцсан гэх мэдээлэл бий.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ