• Уриалга:Саарал ус хэрэглэдэг угаалгын газруудад машинаа угаалгацгаая!

    2020-09-10

    ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аянг улс орон даяар энэ сарын 7-ноос зохион байгуулж байгаа билээ.

    Тэгвэл энэ удаад тэд саарал усыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг авто угаалгын газруудыг онцоллоо.  Улаанбаатар хотын хэмжээнд саарал ус ашигладаг 17 авто угаалгын газар байдаг байна. Тэдний нэг нь хэрэглэж байгаа усныхаа 90 хувийг цэвэр ус болгон дахин хэрэглэдэг Eco car wash юм.

    Хэрэглэж байгаа усныхаа 90 хувийг цэвэр ус болгож дахин ашигласнаар цэвэр усыг тав дахин хэмнэдэг ач холбогдолтой юм. Тухайн авто угаалгын газрын хувьд л гэхэд нэг жилийн хугацаанд 500 тонн усыг хэмнэжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ