• Германы эрчим хүчний хэрэглээний 42 хувийг сэргээгдэх эрчим хүч дангаараа бүрдүүлж байна

    2020-09-10

    Олон улсын судалгааны төв болох EMBER-ээс дэлхий дахинаа цэвэр эрчим хүчний хэрэглээний талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааг хийн, хэвлүүлжээ. Тус байгууллага нь дэлхийн улс орнуудыг цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих явцыг хурдасгах зорилго бүхий бие даасан төв юм.

    Дээр дурьдсан судалгааны дүнгээс харахад 2020 оны эхний зургаан сарын дэлхий дахины эрчим хүчний хэрэглээний 10 хувийг нар, салхи буюу сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.

    Таван жилийн өмнөх эрчим хүчний хэрэглээг авч үзвэл сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өсчээ. 2015 оны эхний зургаан сарын байдлаар дэлхий дахины ашигласан эрчим хүчний ердөө таван хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байв.

    Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж чадсан улсуудыг Герман улс тэргүүлжээ. Тодруулбал, тус улсын эхний зургаан сарын хэрэглсэн эрчим хүчний 42 хувийг сэргээгдэх эрчим хүч дангаараа эзэлж байгаа юм.

    Их Британи улсын эрчим хүчний нийт хэрэглээний 33, Австралийн 17, Турк улсын 13 хувийн хэрэглээгч тус тус сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Харин дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй АНУ, Энэтхэг, Хятад зэрэг улсуудын хувьд харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.

    Эх сурвалж:Weforum.org

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ