• Төвдийн Банчин богд нутгаараа аялж, олны амьдрал ахуйтай танилцжээ

    Өчигдөр БНХАУ-ын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын гишүүн, Хятад улсын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Төвд дэх салбар нийгэмлэгийн дарга Банчин Эрдэнэ Чойжижав Төвдийн Өмнөд нутгийн Нянчид хийсэн шашны үйл хэрэг болон нийгмийн ажиллагаагаа өндөрлүүлээд Лхастаа буцсан гэнэ.

    11-р дүрийн Банчин Эрдэнэ Нянчигийн Ба И дүүрэг, Мө Тө суурин, Бө Ми суурин, Ми Линь, Нан суурин зэрэг газарт ажиллаж, ядуурлаас гаргах, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, экологи байгаль орчныг хамгаалж буй байдалтай танилцсан аж.

    Мө Тө тосгоны цайны баазад Банчин Эрдэнэ анх удаа зочлон, цайны мод тариалж байгаа байдалтай танилцав. Тэрээр тус баазын даргатай уулзаж залуусыг ажлын байраар хангах асуудалтай холбогдуулан хэлэхдээ, Төвд эцэг эхчүүд өнгөрсөн үед хүүхдээ төрийн албан хаагч болгохыг л хүсдэг, гэхдээ одоо ажилд ороход үзэл бодлоо шинэчилж, сайтар тунгаан бодох шаардлагатай болсон, ялангуяа залуу хүний замын хүзүү урт, тэдэнд сонголт хийх олон боломж хангах ёстой гэжээ.

    Жаму суурингийн намын хорооны Улаан байшинтай танилцах үедээ Банчин Эрдэнэ, өнгөрсөн зууны 50-60-аад оны үед Төвдийг энх тайвнаар чөлөөлж, хамжилгын тариачид маань бүгд найрамдах улсынхаа эзэн нь боллоо. Өнөөдөр ч гэсэн бид хүндрэл бэрхшээлийг даван туулж, ард иргэдээ аз жаргалтай байлгаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

    69 өрх, 337 хүн амтай Ми Линий Шига Мэнба тосгон хилийн бүсэд байдаг бөгөөд Төвд, Лүөба, Мэньба гурван үндэстэн оршин амьдардаг. Хүн нэгбүрийн дундаж орлого нь 2020 оны эхний хагаст 12.6 мянган юань байжээ.

    2015 онд Ши Жиньпин дарга 11-р дүрийн Банчин Эрдэнэтэй уулзахдаа, шаргуу суралцаарай гэж захиж байжээ. Банчин Эрдэнэ Ши Жиньпин даргын хүсэл найдварыг хэзээд санаж явна гэж олонтаа хэлдэг юм.

    Гонсонгийнд зочлохдоо Банчин Эрдэнэ тэдэнтэй амьдрал үйлдвэрлэлийнх нь талаар хуучилсан бөгөөд тэр айлын залууд: Амьдрал сайжирлаа ч гэсэн онц сайн сурах хэрэгтэй, Сайн сурч өөрийгөө хөгжүүлэн байж амьдралын замд илүү олон сонголт боломж олж, эх орон өлгий нутагтаа хувь нэмрээ оруулж чаддаг гэжээ.

    Нянчитай танилцсан ажлаа дүгнэхдээ Банчин Эрдэнэ: Ард иргэд маань амгалан тайван, өөд хийморьтой амьдарч, сум суурин бүгд бүтээн байгуулалт хийж, цэцэглэн хөгжиж байгааг хараад миний бие сэтгэл ханамжтай байна гэжээ.

    Тэрээр “Төвдийн олон үндэстний ард түмний хувьд гэгээн саруул ирээдүйгээ цогцлооход ХКН-ын удирдлага, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо, олон үндэстний эв нэгдэл болон олон үндэстний олон салбарынхны хамтын хүчин чармайлтаас салж болшгүй юм.” гэжээ. Банчин Эрдэнэ Төвдийн өмнөд нутгийн Нянчигийн олон сүм хийдэд хүрч ном уншжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ