• Д.Нямхүү:Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан 310 тохиолдлын 95 хувь буюу 296 эдгэрээд байна

    2020-09-10

    ЭМЯ-наас коронавирустэй холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллийг хүргэе.

    Сүүлийн хоёр өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дарха-Уул аймгийн вирус судлалын лабораторит нийтдээ 350 хүнд коронавиусрийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

    • Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүн
    • наймдугаар сарын 27,2-нд Замын-Үүдийн боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ
    • наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний шижилгээ, мөн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 45 жолоочип шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Тусгаарлах, ажиглах байранд байгаа 20 хүнд давтан шинжилгээ хийхэд мөн илрээгүй.

    Монгол Улсын нийт батлагдсан 310 тохиолдлын 95 хувь буюу 296 эдгэрсэн. Үүнээс сувилалд 9 хүн, гэрт 29 хүн, тандалтын хугацаа дууссан 258 хүн байна.

    Өнөөдөр ХӨСҮТ-д 14 коронавирусийн халдвартай хүн байгаагаас 8 хүн хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өчигдөр 261 зорчигч Хонгконгоос ирсэн ба шинжилгээний хариу маргааш ирнэ.

    Томуугийн вакциныг захиалсан ба АНУ-ын ХӨСҮТ-ийн дэмжлэгээр 89000 хүн тун вакцин энэ сарын сүүлээр орж ирнэ. Энэ нь Солонгосын Green Cross-ийн вакцин юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ