• Криштиану Роналду түүхэнд шигшээ багтаа 100 гоол оруулсан 2 дахь тамирчин боллоо

    “Ювентус” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду шигшээ багийн тоглолтын хүрээнд оруулсан 100 дахь гоолынхоо талаар тайлбар хийжээ.

    Роналду өөрийн инстаграм хуудсандаа “Энэ түүхэн амжилтанд хүрэхэд минь тусалсан үндэсний шигшээ багийн бүх хамт олон, дасгалжуулагчид, ажилтнууддаа баярлалаа” гэж бичжээ.

    Өмнөх өдөр нь буюу 9-р сарын 8-нд Шведтэй хийсэн Үндэстнүүдийн Лигийн хэсгийн 2-р тойргийн тоглолтонд 35 настай довтлогч 2 гоол оруулж, багтаа ялалт авчирсан (2: 0). Эдгээр гоолын ачаар Криштиану шигшээ багтаа 100 гоолын босгыг давж, түүхэн дэх ийм амжилтанд хүрсэн хоёр дахь тоглогч болсон юм.

    Шигшээ багийн эхний зуун гоолыг мэргэжлийн карьераа аль хэдийн дуусгасан Ираны тоглогч Али Даей оруулжээ. Түүний хувьд 109 гоол оруулсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ