• “БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон, үйлчилсэн бүх хүмүүсийг 14 хоног тусгаарлана”

    2020-09-10

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-нд Монгол Улсад өндөр түвшний айлчлал хийхээр болжээ.

    Энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал н.Одонбаатар “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны хэлэлцээ хийж, төрийн гурван өндөрлөгт бараалхана. Хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, худалдааны салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хэлэлцээ хийгдэнэ.

    Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хоорондын дээд өндөр түвшний айлчлалын давтамж хадгалагдахад гол зорилго нь оршиж байгаа.

    Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул айлчлалд аль болох цөөн хүн оролцуулна. Дэлхий дахинаа гадаад айлчлал, олон талт уулзалтуудыг идэвхижүүлж эхэлсэн.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь ОХУ, Киргиз, Казакстан улсуудаар айлчилсны дараа Монголд айлчилна.

    Айлчлал эхлэхээс 24-72 цагт хоёр талын айлчлалд оролцогч бүх хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулна.

    Айлчлалд оролцсон хүмүүс, тэдгээр хүмүүстэй харьцсан хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад оруулна ” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ