• Н.Алтаншагай: МАН-аас 4-5 хүн дүүрэгтээ давхар нэр дэвшинэ

    Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нэр дэвшигч дүүрэг, нийслэлийн ИТХ-д давхар нэр дэвших эрх нээлттэй байгаа. Үүнийг ашиглан намуудаас хэд хэдэн нэр дэвшигч давхар нэр дэвшиж байгаа гэнэ.

    МАН-аас хэдэн нэр дэвшигч давхар нэр дэвшиж байгааг Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайгаас тодрууллаа. 

    -Танай намын нэр дэвшигчдийн хэд нь дүүрэг, нийслэлд давхар нэр дэвшиж байна вэ? 

    -Энэ удаагийн сонгуульд 4-5 хүн дүүрэгтээ давхар нэр дэвшиж байна. Бусад нь дангаараа зөвхөн нийслэлдээ дэвшиж байна.

    -Тэдний хэд нь НИТХ-ын сонгуульд өмнө нь өрсөлдөж байсан бэ? 

    -45 нэр дэвшигчээс 12 нь өмнө нь НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байсан. 2-3 удаа сонгогдсон туршлагатай нэр дэвшигчид бий. 33 нь шинээр нэр дэвшиж байгаа шинэ боловсон хүчин байна.

    -Нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгов? 

    -Нэр дэвшигчдээ маш нарийн шалгуураар тодруулсан. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид шаардагдах 10 хуулийн заалт бий. Тэр бүрийг нарийн нягтлан үзэж, шалгуурт нийцсэн боловсон хүчнүүдийг тодруулсан. Мөн сонгуулийн хуулийн дагуу 20 хувьдаа нийцүүлж, эмэгтэй гишүүдийг нэр дэвшүүлсэн байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ